card

БИДНИЙ ТУХАЙ

20 жилийн туршлагатай, чадварлаг хамт олон танд үйлчлэхэд бэлэн байна.

Манай компани нь 2008 онд “Даланбулаг” хүнсний үйлдвэрийг байгуулан зөвхөн "Даланбулаг" цэвэр усаар үйлдвэрлэлээ эхлүүлж 5 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй. Эдүгээ "Даланбулаг" хүнсний үйлдвэр нь үйл ажиллагаагаа өргөтгөж 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийт 50 гаруй ажилтантай болж, улмаар тогтвортой ажлын байрыг бий болгоод байна.

2018 оны хувьд “Өнөд өвлөх урлахуй” ХХК нь Өмнөговь аймагтаа анх удаа Монгол улсын хэмжээнд хөдөө орон нутагт хүнсний салбарт анх удаа удирдлагын тогтолцооны ISO 9001;2015, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ISO 45001;2018 олон улсын чанарын стандартыг нэвтрүүлээд байна. Уг стандартуудыг нэвтрүүлснээр уул уурхайн компаниуд болон хэрэглэгчиддээ аюулгүй хүнс нийлүүлэх, улмаар олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа билээ. 

Манай үйлдвэр нь 2014 онд 580м² Шинэ үйлдвэрийн байр ашиглалтанд оруулсан, 2016 онд бид стандартад нийцсэн 320м² бүхий үйлдвэрийн өргөтгөл барилгыг барьсан бол 2018 онд дахин мах бэлтгэлийн өргөтгөлийг барьж байгуулан ажиллаж байна.

Үйлдвэржилт өргөжиж, хэрэгцээ нэмэгдэхийн хирээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл сав баглаа боодлоос илүүтэйгээр бүтээгдэхүүний дотоод найрлаганд анхааран эко цэвэр аргаар боловсруулан гаргаж авдаг тул зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнүүд болоод байгаа юм. 2018 оны хувьд “Хөмүүлийн цуу”-г бид бүхэн шинээр үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Манай байгууллага нь монгол улсдаа хамгийн анх удаа уламжлалт эмчилгээний арга буюу тэмээний чөмөгний тосыг уламжлалт аргаар савлан үйлдвэрлэж байна. Улмаар говь нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголдоо төдийгүй Олон улсад нутгийнхаа нэрийг гаргах, говийн ховор бөгөөд хүний биед сайн түүхий эдийг боловсруулан зах зээлд таниулах, хүргэх хэтийн зорилго агуулан ажиллаж байгаа билээ.

Компанийн амжилтын түүхүүд