card

ЧАНАРЫН БАТАЛГАА

20 жилийн туршлагатай, найдватай хамт олон танд үйлчлэхэд байна.

Чанар, ХЭМАБ-ын НЭГДМЭЛ БОДЛОГО

Бид нийт хэрэглэгч, харилцагчдаа чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах; энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэгч ажилтнуудаа эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх боломжийг олгохыг төлөө чанар, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын Олон улсын стандартууд болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагуудыг бүрэн хангаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ажиллана.

  • Компанийн алсын хараа, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг чанар, ХЭМАБ-ын бодлого дэмжих ба энэхүү бодлогыг хэрэгжүүлэх чанар, ХЭМАБ-ын зорилго, төлөвлөгөө нь жил бүрийн бизнес төлөвлөгөөтэй нэгдмэл байдлаар боловсруулагдаж, батлагдаж, хэрэгжинэ.
  • Хэрэглэгч, харилцагчид маань сэтгэл ханамж өндөр байх нь манай бизнесийн тогтвортой байдалд нөлөөтэй гэдгийг бид гүнзгий ухамсарладаг бөгөөд тэдний сэтгэл ханамжийг цаашид тасралтгүй сайжруулах зорилгоор чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх технологийн процессуудаа бүрэн стандартчилж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр хүрэхээс сэргийлэх, гарсан тохиолдлыг тухай бүрийг шуурхай илрүүлж зохистой шийдвэрлэх чанарын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлнэ.
  • Ажилтнууд маань эрүүл мэнд, аюулгүй орчинд хөдөлмөрлөх нь тэдний Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд энэ нөхцөлийг хангаж ажиллах нь тэндий ажлын тогтвор суурьшил, бүтээмж, цаашлаад манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт шууд нөлөөтэй болохыг бид хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид цаашид компанийн үйл ажиллагаа бүрт байгаа ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөтэй аюул, эрсдэлийг тодорхойлж хяналтандаа авснаар болзошгүй үйлдвэрлэлийн осол, бэртэл, гэмтлийг тэг байлгах зорилт тавьж ажиллах ба үүний тулд бид хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлж, ХЭМАБ-ын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлнэ.