НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
20 жилийн туршлагатай, найдвартай хамт олон танд үйлчлэхэд бэлэн байна.Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 26.8 сая төгрөг, бусдыг хөгжүүлэх, бусдын сайн сайхны төлөө 16.5 сая төгрөгийн хандив тусламж өгөөд байна. Энэ чиглэлээр хийсэн зарим ажлуудаасаа дурдвал...
Нийтийн эзэмшлийн талбайд үерийн ус зайлуулах 70 метр далан, шуудуу, авто машины стандарт зогсоол, 180м сайжруулсан шороон зам, бохир, цэвэр, дулааны худгуудыг стандартын дагуу засварласан, хог ангилан ялгах цэгийг байгуулсан зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж нийтдээ 26 сая 750 мянган төгрөгийн хөрөнгө зарцуулсан.
Улсын начин Ш.Дарханбатад нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгснөөс гадна төрийн болон байгууллагуудын зохион байгуулж буй арга хэмжээнүүдийг өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж хамтран ажилласан байдаг билээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зөвхөн хандив тусламжид 2018 онд 15 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэдий ч нийтдээ 43,250,000 төгрөгийн зардал гарсан байна.